Захиалга өгөхөөс өмнө
мэдэх ёстой зүйлс
Майхан, тайз, хоол, аюулгүй байдал, тээвэр болон төлбөрийн талаарх 27 асуултын хариулт. 130-аас дээш компанид үйлчилсэн туршлагаас хариулсан бодит мэдээлэл. Хариулт олдоогүй бол утсаар яриаж тус болно.
Майхан · Байр
Майхан ямар хэмжээтэй, ямар тохижилттой вэ?
5 метрийн диаметртэй том майхан бөгөөд нэг майханд 6 хүртэлх хүн байрлах боломжтой.
Майхны дотор:
- 6 ор
- бүтээлэг
багтсан байдаг.
Sleeping bag
Стандарт болон Премиум багцын үнэд sleeping bag багтсан.
Үндсэн багц сонгосон тохиолдолд зочин өөрөө sleeping bag авч ирэх эсвэл нэмэлтээр захиалах боломжтой. Үнэ: 15,000₮ / хүн.
NOMAAD SIGNATURE хийлдэг майхан
Үндсэн байрлах майхнаас гадна удирдлага, тусгай зочид болон VIP оролцогчдод зориулсан premium хийлдэг майхны сонголттой.
Майхан бүр:
- хөнжил
- цагаан хэрэглэл
- дэр
- тав тухтай дотоод тохижилт
бүхий илүү тайван, хувийн орчныг бүрдүүлэхэд зориулагдсан.
Танай майхан бороо салхинд тэсвэртэй юу?
NOMAAD брэндийн хөвөн даавуун майхан, давхар бүрээстэй, ус нэвтэрдэггүй. Шалаар ус орохгүй, олон талт татлагтай тул хүчтэй салхинд тэсвэртэй.
Тайз · Хөгжим
Хөгжмийн систем ямар хүчин чадалтай вэ?
Гадаа арга хэмжээнд нэг хүнд 3–5W хөгжмийн чадал тооцох нь олон улсын стандарт. NOMAAD-ийн систем үүнээс илүү нөөцтэй учраас том орчинд ч дуу алдагдалгүй, цэвэр хүрнэ.
Кемп тус бүрийн нийт чадал:
- NOMAAD Summit · 16,000W
- NOMAAD Meadow · 5,000W
- NOMAAD Grove · 5,000W
Систем нь хэт чанга дуу гаргахад бус, тайзны урд болон арын бүсэд байрлах зочдод дууг жигд, ойлгомжтой, цэвэр хүргэх мэргэжлийн нөөц чадалтайгаар төлөвлөгдсөн.
Бүх кемпт утасгүй микрофон, миксер болон шаардлагатай цахилгаан хангамж бүрэн суурилагдсан байдаг.
Гэрэлтүүлэг ямар бэ?
Гадаа арга хэмжээний уур амьсгалд гэрэлтүүлэг чухал үүрэгтэй. NOMAAD нь зөвхөн гэрэл асаахаас илүү, арга хэмжээний агуулга, орчны мэдрэмж болон хөтөлбөрийн урсгалд тохирсон олон төрлийн гэрэлтүүлгийн зохион байгуулалт хийдэг.
Тайзны гэрэлтүүлэг
Илтгэл, тоглолт, оройн хөтөлбөрт зориулсан мэргэжлийн LED тайзны гэрэлтүүлэгтэй. Хөтөлбөрийн агуулга, хөгжмийн хэмнэл болон арга хэмжээний өнгө төрхөд тохируулан гэрлийн өнгө, эффектийг өөрчлөх боломжтой.
Орчны гэрэлтүүлэг
Кемпийн бүх хэсэгт зориулсан зөөлөн орчны гэрэлтүүлэгтэй. Шөнийн цагт аюулгүй зорчих, тав тухтай орчин болон дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг.
Нэмэлт үйлчилгээ · LED дэлгэц
18м² хэмжээтэй (6м × 3м) өндөр нягтралтай LED дэлгэц. Тайзны үндсэн дэлгэц, арын дэвсгэр, илтгэл, видео контент, ивээн тэтгэгчийн дүрс, хөтөлбөрийн дүрслэлд ашиглана.
Гадаа орчинд харагдах тод өнгө, өндөр гэрэлтүүлэгтэй учир өдөр, оройн аль ч цагт тохиромжтой.
Үнэ: 1,728,000₮
Тайзны хэмжээ ямар вэ?
- NOMAAD Summit, 8м × 4м (32м²) тайз, каркастай
- NOMAAD Meadow, 6м × 4м (24м²) тайз, каркастай
- NOMAAD Grove, 4м × 3м (12м²) тайз, каркастай
Та тайзны хэвлэл хийлгэх бол манай менежерүүдтэй холбогдож мэдээлэл авна уу.
Ариун цэвэр · Ус
Бие засах байр ямар бэ, кемп тус бүр хэдэн өрөөтэй вэ?
Кемп тус бүр хүний багтаамж болон ашиглалтын нөхцөлд тохирсон ариун цэврийн байгууламжтай.
Тогтмол ариун цэврийн байгууламж
- NOMAAD Summit · нийт 8 ариун цэврийн өрөө (эрэгтэй / эмэгтэй тусдаа)
- NOMAAD Meadow · нийт 6 ариун цэврийн өрөө (эрэгтэй / эмэгтэй тусдаа)
- NOMAAD Grove · нийт 4 ариун цэврийн өрөө (эрэгтэй / эмэгтэй тусдаа)
Байгууламж бүрд:
- цэвэр ус
- гар угаалтуур
- ариун цэврийн цаас
тогтмол хангагдсан байдаг.
Зочдын ариун цэврийн багц
Захиалагч нэмэлтээр "Зочдын ариун цэврийн багц" үйлчилгээг сонгосон тохиолдолд:
- шүдний сойз
- шүдний оо
- саван
- шампунь
багтсан багцыг ариун цэврийн байгууламжид урьдчилан байршуулдаг. Үнэ: 5,000₮ / хүн.
Томоохон арга хэмжээ
600-аас дээш хүний арга хэмжээний үед нэмэлт нүүдлийн ариун цэврийн байгууламж болон 24 цагийн цэвэрлэгээний баг ажиллуулж, тасралтгүй цэвэр байдал болон хэвийн ажиллагааг хангадаг.
Танай майхан, хэрэгслүүд цэвэрхэн үү?
Тийм. NOMAAD нь бүх майхан, sleeping bag, цагаан хэрэглэл болон арга хэмжээний хэрэгслүүдээ Улаанбаатар хот дахь өөрийн агуулахад тогтмол цэвэрлэгээ, угаалга болон засвар үйлчилгээ хийж бэлтгэдэг.
Арга хэмжээ бүрийн дараа:
- цэвэрлэгээ
- угаалга
- хатаалт
- эвдрэл шалгалт
- засвар үйлчилгээ
зэргийг нэгдсэн журмаар хийж, дараагийн арга хэмжээнд бэлэн байдлыг хангадаг.
Гадаа арга хэмжээний орчинд ариун цэвэр, тоног төхөөрөмжийн бэлэн байдал нь зочдын тав тухтай шууд холбоотой гэж үздэг тул NOMAAD энэ хэсэгт тогтмол анхаарч ажилладаг.
Сүлжээ
Гар утасны сүлжээ ажилладаг уу?
Кемпийн орчинд Unitel, Mobicom үүрэн сүлжээ холбогдсон.
Аюулгүй байдал
Анхан шатны эмнэлгийн тусламж бий юу?
Премиум багцад анхан шатны эмнэлгийн тусламжийн үйлчилгээ багтдаг.
NOMAAD нь арга хэмжээний хүний тоо, үргэлжлэх хугацаа болон хөтөлбөрийн онцлогт тохируулан эмч, сувилагч болон тусламжийн асрын зохион байгуулалтыг төлөвлөдөг.
- 200–300 хүний арга хэмжээ · 1 эмч, 1 сувилагч
- 500+ хүний арга хэмжээ · 1 эмч, 2 сувилагч
- 1000+ хүний арга хэмжээ · өргөтгөсөн эмнэлгийн баг болон standby тээврийн бэлэн байдал
Олон хүнтэй гадаах арга хэмжээний үед эмнэлгийн багийн бэлэн байдал, тусламжийн цэг болон яаралтай үйлчилгээний зохион байгуулалтыг нэмэгдүүлэн ажиллуулдаг.
Үндсэн болон Стандарт багцад нэмэлтээр захиалах боломжтой.
Хамгаалалтын алба ажилладаг уу?
Премиум багцад арга хэмжээний хүний тоо болон хөтөлбөрийн онцлогт тохирсон хамгаалалтын үйлчилгээ багтдаг.
Олон улсын гадаах festival болон corporate event-ийн нийтлэг жишигт:
- тайван, бага эрсдэлтэй арга хэмжээнд 100 зочин тутамд 1 хамгаалалтын ажилтан
- олон хүнтэй, оройн хөтөлбөртэй, согтууруулах ундаа орсон арга хэмжээнд 30–50 зочин тутамд 1 хамгаалалтын ажилтан төлөвлөх нь түгээмэл байдаг
NOMAAD нь арга хэмжээний хүний тоо, хөтөлбөрийн агуулга, оройн үйл ажиллагаа болон кемпийн бүсчилсэн зохион байгуулалтад тохируулан хамгаалалтын багийн бүтэц, тоог төлөвлөдөг.
Үндсэн болон Стандарт багцад хамгаалалтын үйлчилгээг нэмэлтээр захиалах боломжтой.
Нууц мэдээлэлтэй уулзалтад NDA байгуулж болох уу?
Тийм. Премиум багц болон нүүдлийн кемпд NDA (нууцлалын гэрээ) байгуулах боломжтой. VIP уулзалт, хөрөнгө оруулагчдын уулзалт, хэлэлцээрийн агуулгыг нууцалж хамгаална.
Хоол · Үйлчилгээ
Хоолны асар хэр том вэ, олон хүн нэг зэрэг хооллож чадах уу?
Кемп тус бүр захиалагч байгууллагын бүх зочдыг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой томоохон хоолны асартай.
- NOMAAD Summit · 540м² хоолны асар (500-аас дээш хүний захиалгын үед хүний тоо болон зохион байгуулалтын хэрэгцээнээс хамааран 1500м² хүртэл нэмэлтээр өргөтгөх боломжтой)
- NOMAAD Meadow · 300м² хоолны асар
- NOMAAD Grove · 200м² хоолны асар
Олон улсын гадаах event зохион байгуулалтын жишигт нэг хүнд дунджаар 1–1.5м² хоолны болон суудлын талбай төлөвлөх нь түгээмэл байдаг. NOMAAD-ийн хоолны асрууд нь энэ жишигт нийцсэн бөгөөд олон хүнтэй арга хэмжээний үед ч тав тухтай, чөлөөтэй орчныг бүрдүүлэх хэмжээтэйгээр төлөвлөгдсөн.
Хоолны асрууд нь хоол үйлчилгээ, хүлээн авалт, оройн хөтөлбөр болон цаг агаарын нөхцөлөөс үл хамааран ашиглах боломжтой гадаах зохион байгуулалтын үндсэн хэсэг юм.
Хоолны үйлчилгээг хэрхэн зохион байгуулдаг вэ?
Хоол үйлчилгээг үндсэн сервис (порц) хэлбэрээр эсвэл буфет хэлбэрээр зохион байгуулдаг. Илүү өргөн сонголт, чөлөөтэй хооллох орчин хүсвэл буфет хэлбэрт шилжүүлэх боломжтой.
- Өдрийн буфет · 12,000₮ / хүн
- Оройн буфет · 12,000₮ / хүн
Олон хүнтэй гадаа арга хэмжээний үед хоолны урсгал, зочдын сонголт болон үйлчилгээний хурдыг хангах зорилгоор буфет зохион байгуулалт түгээмэл ашиглагддаг.
Согтууруулах ундаа худалдаалдаг уу?
Үгүй. NOMAAD нь согтууруулах ундаа худалдаалдаггүй.
Захиалагч байгууллага нь өөрийн арга хэмжээний формат, хэрэгцээнд тохируулан алкохол төрлийн ундаа, жүүс болон бусад ус, ундааг бэлтгэн авч ирдэг. Шаардлагатай тохиолдолд Bartender үйлчилгээ, Moonbeam Lounge коктейль бар болон барны зохион байгуулалтыг нэмэлтээр зохион байгуулах боломжтой.
Чөлөөт цаг өнгөрүүлэх бүс бий юу?
Тийм. Кемпүүд нь амралт, чөлөөт цаг болон багийн уур амьсгалыг дэмжих зорилгоор хэд хэдэн бүсчилсэн орчинтой.
Entertainment Zone
Тайз, DJ, гэрэлтүүлэг болон оройн хөтөлбөрийн үндсэн талбай.
Sport Zone
Багийн тоглоом, спорт болон гадаах идэвхтэй хөтөлбөрүүдэд зориулсан хэсэг.
Chill Zone
Модон дундах амралтын бүс, дүүжин ор, тойрог сандал, түүдэг галын талбай болон тайван уур амьсгал бүрдүүлэх хэсэг.
Free Lounge
Зочид чөлөөтэй сууж ярилцах, амрах зориулалттай нээлттэй lounge орчин.
Байршил · Тээвэр · Орчин
Кемп яг хаана байрлах вэ, орчин ямар бэ?
Эрдэнэ сум, Төв аймаг · Улаанбаатараас 75 км. Зөвхөн танай байгууллагад зориулагдсан хаалттай кемп. Google Maps дээр "NOMAAD GLAMPING" гэж хайн чиглэл авах боломжтой. Газрын зургийг энд харах
Кемп тус бүрд өөр өөрийн орчин:
- NOMAAD Grove, ойн дунд, 360° модоор хүрээлэгдсэн
- NOMAAD Meadow, ойн захад, харууц сайтай нөмөр
- NOMAAD Summit, уулын оройд, өргөн уужим орчин
Машин зогсоол бий юу?
Кемп бүр тэмдэглэгдсэн тусгай машины зогсоолтой бөгөөд зочдын хувийн автомашиныг зохион байгуулалтын дагуу тухайн бүсэд байршуулдаг.
Аюулгүй байдал, дуу чимээ болон кемпийн тав тухтай орчныг хадгалах зорилгоор автомашинаар үндсэн арга хэмжээний талбай руу нэвтрэхийг хориглодог. Энэ нь зочдын чөлөөтэй хөдөлгөөн, аюулгүй байдал болон гадаах орчны тав тухыг хангахад чиглэсэн зохион байгуулалтын нэг хэсэг юм.
Хоёр талын автобус тээвэр захиалж болох уу?
Тийм. 45 хүний автобусаар 2 талын тээврийн зохион байгуулалт хийх боломжтой.
- Өдрийн хөтөлбөр · 2 талдаа 1,000,000₮
- Хоногийн хөтөлбөр · 2 талдаа 1,200,000₮
Тээврийг захиалагч байгууллагын хөтөлбөр, хүний тоо болон цагийн хуваарьт тохируулан нэгдсэн зохион байгуулалтаар явуулдаг.
Захиалга · Төлбөр
Танайх туршлагатай юу?
NOMAAD нь 2021 оноос хойш 130-аас дээш байгууллагын гадаах арга хэмжээ, кемп болон корпоратив хөтөлбөрүүдийг зохион байгуулсан туршлагатай.
Бид жил бүр кемпийн бүтэц, тоног төхөөрөмж болон зохион байгуулалтаа шинэчилж ажилладаг бөгөөд нийт 1000 хүртэлх хүний хоноглох хүчин чадалтай зохион байгуулалтын түвшинд хүрсэн.
Олон хүнтэй гадаа арга хэмжээний үед:
- хоол үйлчилгээ
- тайз, хөгжим, гэрэлтүүлэг
- ариун цэврийн байгууламж
- тээвэр
- аюулгүй байдал
- анхан шатны эмнэлгийн тусламж
- хөтөлбөрийн зохион байгуулалт
зэрэг бүх ажиллагааг нэгдсэн системээр төлөвлөн ажилладаг.
Үнэ НӨАТ-той юу?
Тийм. Сайт, үнийн саналд харагдах бүх үнэ НӨАТ багтсан. Нэмэлт татвар, шимтгэл байхгүй.
Захиалгын процесс хэрхэн явагддаг вэ?
Захиалгын процессыг илүү ойлгомжтой, хурдан болгохын тулд NOMAAD бүх зохион байгуулалтыг дараах 7 үе шаттайгаар ажиллуулдаг.
-
Сайтаас үнийн санал авах
nomaadcamp.com сайтаас кемп, багц болон нэмэлт үйлчилгээгээ сонгож, огноо болон хүний тоогоо оруулан хүсэлт илгээнэ. Систем нийт үнийн дүнг урьдчилан тооцоолж харуулдаг.
-
PDF үнийн санал
24 цагийн дотор танай имэйл рүү:
- дэлгэрэнгүй PDF үнийн санал
- төлбөрийн нөхцөл
- дансны мэдээлэл
- цуцлалтын нөхцөл
зэргийг багтаасан албан мэдээлэл хүргэгдэнэ.
-
Уулзалт, зөвлөгөө
Шаардлагатай тохиолдолд манай удирдлага болон менежерүүдтэй уулзалт товлон, арга хэмжээний зохион байгуулалт болон нэмэлт шийдлүүдээ ярилцах боломжтой.
-
Гэрээ + 30% урьдчилгаа
Гэрээ байгуулж, 30%-ийн урьдчилгаа төлөгдсөний дараа захиалга албан ёсоор баталгаажна.
-
Төлөвлөлт
NOMAAD баг:
- хөтөлбөр
- техник
- хоол үйлчилгээ
- тээвэр
- нэмэлт үйлчилгээ
- тайз, хөгжим, гэрэлтүүлэг
зэрэг бүх зохион байгуулалтыг нэгдсэн байдлаар төлөвлөж бэлтгэнэ.
-
Үлдэгдэл төлбөр
Үлдэгдэл 70%-ийн төлбөрийг арга хэмжээ болохоос 7 хоногийн өмнө төлнө.
-
Арга хэмжээ + тайлан
Бэлтгэл болон арга хэмжээний явцад тогтмол мэдээлэл, тайлан хүргэж ажилладаг. Арга хэмжээний дараа фото, видео материал бүхий тайлан захиалагчид хүлээлгэн өгнө.
Захиалгыг хэдэн хоногийн өмнө хийх вэ?
Багц, хүний тоо болон арга хэмжээнээс хамааран 3–6 долоо хоногийн өмнө захиалга хийхийг зөвлөдөг.
Ялангуяа Баасан, Бямба гарагийн захиалга эрэлттэй байдаг тул хүссэн огноо, кемп болон зохион байгуулалтаа баталгаажуулахын тулд аль болох эрт захиалах нь тохиромжтой.
Хамгийн бага хүний тоо хэдэн вэ?
Кемп бүрд хамгийн бага хүний тоо ялгаатай:
- NOMAAD Grove, 20 хүнээс дээш
- NOMAAD Meadow, 50 хүнээс дээш
- NOMAAD Summit, 100 хүнээс дээш
20-аас доош тохиолдолд (10-20 хүний VIP уулзалт, хөрөнгө оруулагчдын аялал) Премиум нүүдлийн кемпийг тусгайлан санал болгоно.
Үнийн санал хэр удаан хүчинтэй вэ, захиалга хэзээ баталгаажих вэ?
Үнийн санал нь гаргасан өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Захиалга нь гэрээнд гарын үсэг зурж, 30%-ийн урьдчилгаа төлөгдсөний дараа албан ёсоор баталгаажна.
Өндөр ачааллын өдрүүдэд захиалга хурдан дүүрдэг тул аль болох эрт баталгаажуулахыг зөвлөж байна.
Урьдчилгаа болон үлдэгдэл төлбөр хэрхэн төлөгдөх вэ?
Захиалга баталгаажих өдөр 30% урьдчилгаа төлнө. Үлдэгдэл 70%-ийг арга хэмжээ болохоос 7 хоногийн өмнө дансаар шилжүүлж төлнө.
Цуцлахад ямар нөхцөл байх вэ?
- Арга хэмжээ болохоос 14-өөс дээш хоногийн өмнө цуцалсан тохиолдолд · 100% буцаалт
- 7–13 хоногийн өмнө цуцалсан тохиолдолд · 50% буцаалт
- 7 хоногийн дотор цуцалсан тохиолдолд · буцаалтгүй
Цаг агаарын онцгой нөхцөл, байгалийн гамшиг болон давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд захиалгын хугацааг харилцан тохиролцож шилжүүлэх боломжтой.